Monday, November 20, 2006

Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын үүсэл

Англи-Саксоны жижиг хант улсууд 9-р зуунд нэгдсэнээр Английн хаант улсын үндэс тавигдсан байна. 11-р зууныг хүртэл Даничууд олон удаа арлын энэ улсыг эзлэн түрэмгийлж байв. 1066 онд Вильям Хантингсийн тулалдаанд Англи-саксонуудыг ялж, Нормандын хаант улс байгуулагдсан. 1649-1660 оны хооронд 11 жилийн тасалдлыг эс тооцвол Англид өнөөг хүртэл хаант засаглал, төрийн залгамж, тасралтгүй шинж чанар хадгалагдсаар байна. Ирландыг 1175 онд Англид нэгтгэсэн. 1337-1453 онд 100 жил үргэлжилсэн дайны эцэст Англичууд эх газарт байсан өөрийн эзэмшил газраа алдсан.

1 comment:

Огт-оргүй юу Огторгуй юу0 said...

Сонирхолтой мэдээ байна. Илүү дэлгэрэнгүй бичвэл сайн байна.