Thursday, November 30, 2006

Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр.
Залуус аа бие биеэндээ үнэнч байж эрүүл саруул амьдарцгаая. Тохиолдолын сексд орох бол зураг дээрхийг хэрэглэхээ мартав аа. :))

Sunday, November 26, 2006

2004 оны 11-р сар. МУ-ын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын гишүүдийн туслахууд болон Тамгын газрын ажилтануудын дунд сагсан бөмбөгийн Шилжин явах цомын тэмцээн зохион байгуулсан. Энэ тэмцээн манай багууд амжилттай оролцож эрэгтэй 1- баг маань тэргүүн байр, эрэгтэй 2-р баг маань 3-р байр, эмэгтэй баг 1-р байр эзэлсэн юм.

Monday, November 20, 2006

Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын үүсэл

Англи-Саксоны жижиг хант улсууд 9-р зуунд нэгдсэнээр Английн хаант улсын үндэс тавигдсан байна. 11-р зууныг хүртэл Даничууд олон удаа арлын энэ улсыг эзлэн түрэмгийлж байв. 1066 онд Вильям Хантингсийн тулалдаанд Англи-саксонуудыг ялж, Нормандын хаант улс байгуулагдсан. 1649-1660 оны хооронд 11 жилийн тасалдлыг эс тооцвол Англид өнөөг хүртэл хаант засаглал, төрийн залгамж, тасралтгүй шинж чанар хадгалагдсаар байна. Ирландыг 1175 онд Англид нэгтгэсэн. 1337-1453 онд 100 жил үргэлжилсэн дайны эцэст Англичууд эх газарт байсан өөрийн эзэмшил газраа алдсан.

Thursday, November 16, 2006

ЦАС

Цас ороход яагаад ч юм сэтгэл хөөрөөд, бага насандаа буцаад оччихсон юм шиг, бушуухан шиг гадаа гарч цасан дээр гишгэх юмсан гэж боддог.
Өвөл, өглөө цонхоороо хараад шинэхэн цас орсон байвал хэдийн нойрмог байсан ч гэсэн бушуухан хувцаслаад гадаа гарах дуртай.
Цасан дээр гутлынхаа мөрийг гаргаж явах, эсвэл хаана их цас байна түүнийг очиж туулж явах ямар гоё гээч.

Thursday, November 09, 2006

Сайн Засаглал гэж юу вэ?

Сайн засаглал гэж оролцоо, ил тод байдал, хариуцлагтай байх зарчимд тулгуурласан удирдлагыг хэлнэ. Сайн засаглал нь үр дүнтэй, шударга байж, хуулийг дээдлэх зарчмыг баримтладаг. Өөрөөр хэлбэл, Сайн засаглал гэдэг нь оролцоо, ил тод байдал, хариуцлага хүлээх чадвар, хууль дээдлэх зарчим, үр ашиг, тэгш байдлаар тодорхойлогдоно.
/хэрэв та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүсвэл би ирэх 7 хоногт нэмэлт мэдээлэл оруулна. Би энэ сэдвээр бие даалтын ажил хийж байгаа болно/

Thursday, November 02, 2006

Засаглан гэдэг засахын нэр

Улс гүрэн иргэдээ засаг захиргааны нэгжид хувааж ирсэн нь нэн эртнээс улбаатай. "Хуваа", "Захир " эртний мэргэн үг хүн ардыг юуны учир нэгжид хувааж аймагласны анхны учир шалгааныг хэлээд өгнө. Хүн анх өөрийн гэсэн улс орныхоо хил хязгаар дотор засаг захираагны нэгжид хуваагдаж ирсэн үе бол эртний Египэт, Грек, Ромтой холбогдоно ......